Манай үйлчилгээний нийт төлбөр - 6800 юань

Үүнд:

  • Сургалтын төлбөр

  • Улаанбаатар - Шанхай

  • Нэг талын замын зардал

  • Өдрийн хоолны төлбөр

  • Тосох үйлчилгээ

  • Сургалтын материал

  • Дотуур байр

Танилцуулга

Шанхай хот дахь Монгол иргэдийн нийгэмлэг нь Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Шанхай хотод сурч хөдөлмөрлөж буй Монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах, тулгамдаж буй асуудлыг нь шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэх, Шанхай хотыг Монгол иргэдэд таниулан сурталчилаж Монгол улс, БНХАУ-ын хоорондын найрамдалт харилцааг өргөжүүлэх зорилготойгоор ажиллаж байна. Мөн манай нийгэмлэг нь жил бүр Шанхай хотод хятад хэлний эрчимжүүлсэн зуны вакуум сургалтыг зохион байгуулдаг билээ.

Оюутан сурагч хүүхэд залуус та бүхэн хятад хэлний мэдлэгээ дээшлүүлэхийн хажуугаар Шанхай хоттой танилцаж алдартай барилга байгууламжуудтай танилцаж, дорнын гэрэлт цамхаг, усан парк, амьтны хүрээлэн, далайн эрэг гэх мэт маш гайхалтай хөтөлбөрүүдэд хамрагдан зуны амралтаа хөгжилтэй үр дүнтэй өнгөрүүлэх боломжийг манай байгуулга та бүхэнд олгож байна.

Сургалтын онцлог давуу тал

Аливаа хэлийг сурхад дөрвөн чадварыг эзэмшсэн байх ёстой байдаг Сонсох, Ярих, Унших, Бичих.Энэ дөрвөн чадварын хамгийн чухал нь ярих юм. Сурч буй хэлнийхээ орчинд нь ирж сургалтанд хамрагдсанаар зөв дуудлага аялагатай болж сонсох, ярих , ойлгох чадвар нь дээшилж шинэ орчин үеийн үг хэллэгүүдтэй болох бөгөөд хятад хүнтэй байнга хэлний дадлага хийж ярьснаар хэлний чадвар маш түргэн богино хугацаанд дээшилдэг. Ярьж сурахын эхлэл нь сонсох чадварыг эзэмших юм. Аливаа сурч буй хэлээ сонсож сурах нь ойлгох чадварыг дээшлүүлдэг.Үүний тулд хэлний вакуум орчин хамгийн чухал байдаг.Манай сургалт нь суралцагчдын анхан болон дунд шатанд тус бүрийн хэлний түвшингээс хамааруулан ангилах бөгөөд хятад хэлийг гадаад иргэнд заах олон улсын стандартад нийцсэн ном сурах бичигээр хангах хичээллүүлдэг билээ Хичээл даваагаас баасан гаригт өдөр бүр хичээллэнэ.

Манай сургалтын төв нь Шанхай хотын төвөөс баруун урд зүгт 10 гаруй их сургуулиудын 300 мянга гаруй оюутан залуус ажиллаж амьдардаг Сонжианг дүүргийн “Sonjiang university town” хотхонд байралдаг. Тус газар нь их хотын дуу чимээ хөл хөдөлгөөнөөс зайдуу элдэв гэмт хэрэг, үймээнээс хол оршдогоороо давуу талтай.Сургалтанд хамрагдаж буй хүүхэд залуус маань гадаад оюутны дотуур байранд байрлана. Нэг өрөөнд 2 хүн байрлах ба өрөө тус бүр дотроо ариун цэврийн өрөө болон усанд орох душ агаар цэвэршүүлэгчтэй байна. 24 цагийн хамгаалалттай байранд амьдарч монгол багшийн хяналтанд байх тул гадуур сэлгүүцэх гэмт хэрэгт өртөх гэсэн аюулгүй

Үзвэр үйлчилгээ

Дорнын сувдан цамхаг

Шанхайн амьтны хүрээлэн

Жин шан далайн эрэг

Happy villay

Усан парк

Зургийн сан